Шинэ платформ! Хөвсгөлийн шилдэг маникюрчдыг нэг дороос олоорой•⏰ Хэдхэн товшилтоор цаг захиалаарай•
Бүх зөвлөмж

Өвлийн улиралд хумсаа хэрхэн арчлах вэ (Монголын уур амьсгалд тохирсон)

Манай орны өвөл -20, -30 хэмд хүрдэг хуурай, хүйтэн уур амьсгал нь хумс, гарын арьсыг маш хурдан хатааж, хагарах, хуурсах шалтгаан болдог.

Гадаа гарахын өмнө тос, дотор орсны дараа дахин чийгшүүлэгч түрхэх зуршил хэрэгтэй бол дулаацуулагчтай өрөөнд байнга байдаг бол агаар чийгшүүлэгч ашиглах нь ч тустай.

Гар бээлийгээ мартахгүй өмсөж, шууд хүйтэн агаарт хумсаа удаан хугацаагаар өртүүлэхгүй байхыг зөвлөж байна.